Багшаар дамжуулж гэр бүлийн боловсролыг түгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-25 20:43:40
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн насан туршийн боловсролын төвөөс энэ хичээлийн жилд гэр бүлийн боловсролыг өрх бүрт хүргэх зорилтыг тавьжээ. Энэ зорилтын эхний ажил болгож гэр бүлийн харилцааны чиглэлээр сургагч багш бэлтгэсэн байна. Сургалтанд 14 сумын насан туршийн боловсролын багш нарыг хамруулав.

Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн орчин, хоорондын харилцаагаар дамжуулан нөлөөлөх зорилготой хичээлийг хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт аргыг орчин үеийн аргатай хослуулан заасан бөгөөд сургалтын дараа сумын сургууль, цэцэрлэгийн багш нарт, цаашлаад өрх бүрт хүргэж гэр бүлийн харилцааны талаарх мэдлэгийг түгээх юм.

Цаашид тус төвөөс гэр  бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц сургалтуудыг сумдын багш нарт шат дараатай явуулахаар төлөвлөжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ