Аймгийн ахмадын хороо 14 хоногийн аян зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-27 10:38:38
Архангай /МОНЦАМЭ/. Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Архангай аймгийн Ахмадын хорооноос 14 хоногийн аян зарлаж, ахмадууд руу чиглэсэн олон үйл ажиллагаа, уралдаан тэмцээнийг зохион явуулж байна.
Тухайлбал, Сувд сувилалтай хамтран нэг сарын хугацаанд ахмадуудыг 7 хоног үнэгүй амраахаар болжээ. Мөн Хасу-эмнэлэгтэй хамтран ахмадуудын дунд АХА тэмцээн, Эрдэнэбулган сумын ЗДТГазар болон багуудтай хамтран явган аялал зохион байгуулж ахмадуудын дунд хөгжөөнт тэмцээн дасгал хөдөлгөөнүүдийг зааж өгчээ. Дараагийн нэг томоохон ажил нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмч нартай хамтран ахмадуудыг үзлэг оношлогоонд оруулах юм байна. Өнөөдрийн байдлаар Төв эмийн сантай хамтарсан хэвтэрт байгаа ахмадуудыг витаминжуулах, амьдралын түвшин тааруу ахмадуудад хувцас олгох зэрэг ажлууд хийгдэж байгаа юм байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ