Энэтхэг алмазаа нэхэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-10 13:29:43

ЛОНДОН. /Sputnik/. Их Британийн хаан VI Жорж, хатан хаан Элизавета нар хаан ширээнд залах ёслолдоо зүүсэн алмазыг Энэтхэгт эргүүлэн авчрахыг Болливудын одод, бизнес эрхлэгчид шаардав.

“Кохинор” алмазыг Энэтхэгт эргүүлэн авчрах хууль ёсны ажиллагааг Лондоны Дээд шүүхэд эхлэх ажлыг “Гэрэлт уул” бүлэг Их Британийн хуульчдад даалгасан байна.

800 жилийн өмнө Энэтхэгээс олборлосон 105 каратын уг алмазыг “эргэлзээтэй нөхцөл байдал”-д хулгайлсан гэж үзэн, буцааж өгөхийг Их Британийн Засгийн газраас тус бүлэг шаардаж буй юм.

“Уг алмаз нь Энэтхэгээс “эргэлзээтэй нөхцөл байдал”-д хулгайлсан олон дурсгалын нэг юм. Колоничлол бидний баялгийг булаасан төдийгүй хүмүүсийн оюун санааг үймүүлсэн. Нийгэмд харгис байдал тогтоосон нь одоо ч ядуурал, бүх нийтээрээ боловсролтой болж чадаагүй болон бусад хүчин зүйлд ул мөрөө үлдээсэн байна” гэж Энэтхэгийн чөлөөт бүлэг “Титос”-ын төлөөлөгч Дэвид де Сауза хэлсэн байна.  

Одоо уг алмазыг Лондоны цамхагт нийтийн үзмэр болгожээ. “Кохинор”-ыг бурхан эсвэл эмэгтэй хүн зүүх ёстой бөгөөд эрэгтэй хүн зүүвэл азгүй төгсгөлтэй учирдаг гэсэн домог байдаг.

Их Британи уг эрдэнийг хадгалах эрхтэй гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон 2013 онд хэлж байжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ