Нарийнтээл суманд статистикийн өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсээс Нарийнтээл суманд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд Статистикийн хэлтсээс сүүлийн жилүүдэд гаргасан хэвлэмэл бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гарган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, багийн Засаг дарга нар, ААНБ-ын холбогдох ажилтнуудад сургалт зохион байгуулав.
Мөн сумын иргэдэд статистикийн хэлтсийн үйл ажиллагааг танилцуулж, статистик тоон мэдээлэл хүргэсэн ба ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа.
Өдөрлөгт оролцогчдын дунд АХА тэмцээнийг зохион байгуулж, Нарийнтээл сумын нийгэм, эдийн засгийн байдлын сүүлийн таван жилийн статистик үзүүлэлт бүхий гарын авлага бэлтгэн тараалаа. Статистик мэдээллээс харахад тус сумын дөрвөн багт 1025 өрх айлд 3565 хүн амьдарч байна. Ерөнхий боловсролын хоёр сургууль байгаагаас 481 хүүхэд, хоёр цэцэрлэгт 291 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа аж. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 59, бүртгэгдсэн гэмт хэрэг долоо байна.

Б.Батчимэг