815 га талбайн улаан буудайг малын тэжээлд шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-29 11:45:59
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох Хархорин сумын орчимд тариа ид ургалтын үе болох 5, 6, 7 дугаар саруудад  хэт халсанаас ганд нэрвэгдэж шарлах, буудай бутлаагүй зэрэг эрсдэл үүсч, аймгийн хэмжээгээр үр тарианы ургацын байдал хангалтгүй байгаа юм. Гангийн улмаас 815 га талбайн улаан буудайн ургац ногоон тэжээлд шилжиж, үр тарианы ургацын  50 хувийг алдах эрсдэл үүсээд байгаа аж.        
2017 онд аймгийн хэмжээнд нийт 10555,8 га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 395,1 га талбайд төмс тариалсан ч нийт талбайн 82 хувь буюу 324,3 га-аас 3336,9 тн төмс хураагаад байна. Хүнсний ногоо 213 га талбайд тариалснаас 85 хувь буюу 181,4 га талбайгаас  1792,6 тн ургац хураажээ.
Улаан буудай  8102,5 га, арвай 72 га, бусад үр тариа 115 га талбайд анх тариалсан бол ургац хураалтын үеэр улаан буудай нийт талбайн 20,8 хувь буюу 1175 га талбайгаас 768 тн ургац хурааж, га-гаас 6 цн,  ногоон тэжээлийн 46 хувь буюу 694,5 га-гаас 13 цн тус тус хураан авсан мэдээтэй байна.
Намрын ургац хураалтад ерөнхий боловсролын сургуулийн 120 сурагч, МСҮТ-ийн 40 оюутан, цэргийн ангийн 30 цэрэг, ШШГА-ны 50 хоригдол нийт 140 хүн нэмэлтээр ажиллаж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ