Олон нийтийн санал асуулга явуулахыг хориглосон нь Каталон дахь тогтворгүй байдлыг улам дэвэргэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАТАЛОН. /Эн-Эч-Кэй/. Каталоны зүүн хойд бүс нутагт тусгаар тогтнолын талаар олон нийтийн санал асуулга явуулахыг ням гарагт хориглосон нь Испани даяар тогтворгүй байдал үүсгээд байна гэж "Эн-Эч-Кэй" телевиз мэдээлэв.
Испанийн засгийн газраас уг санал хураалтад хориг тавихыг хичээж байгаа бөгөөд энэ нь үндсэн хуулийн эсрэг явдал хэмээн мэдэгдсэн байна. Мөн ням гарагийн өглөөнөөс эхлэн засгийн газраас санал авах байруудыг хаах тушаал өгсөн байна. Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн 9 дүгээр сард санал асуулгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн билээ.
Өнгөрсөн бямба гарагт тусгаар тогтнолыг дэмжигчид ойролцоогоор 160 санал хураах байрыг байгуулаад байгаа ажээ.
7.5 сая хүн амтай Каталон нь өөрсдийн гэсэн хэл соёлтой бөгөөд Испанийн ДНБ-ны 20 хувийг тус бүсийн эдийн засаг бүрдүүлдэг. Каталоны орон нутгийн идэвхтнүүд урт хугацааны турш Испаниас салан тусгаарлахыг эрмэлзсээр байгаа юм.
Каталоны засгийн газар 2014 онд албан бус санал асуулга явуулахад нийт иргэдийн 80 хувь нь тусгаар тогтнохыг дэмжжээ. Харин уг ням гарагийн санал хураалт нь албан ёсных гэж зарлаад байгаа юм. Хэрэв санал хураалтад оролцогчдын ихэнх нь тийм гэсэн хариу өгвөл 48 цагийн дотор тусгаар тогтнолоо зарлах ажээ.

Х.Сарнай