Тамгын газрын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-02 12:39:29
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ахмадын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан одоо гавьяаныхаа амралтанд гарсан 70 гаруй ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс эх орон, Дархан хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, тэдний төлөөлөл болж  аймаг орон нутгийнхаа төр захиргааны байгууллагад өөрийн мэдлэг чадвараараа хөдөлмөрлөж байсан ахмад үеийнхэндээ уулзалтын эхэнд Олон Улсын Ахмадын баярын өдрийн мэндийг хүргэн мэндчиллээ.
Уулзалтаар аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажлаа товчхон танилцуулж цаашид ахмад настануудад хандсан хийгдэх ажлын төлөвлөгөө, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.Тодруулбал Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны асаргаа, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг өргөжүүлж, 45 дээш насны иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх ”Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг баталж ахмадуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл энх, урт удаан насалж, ая тухтай сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр олон талт арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байгаа онцоллоо.
Түүнчлэн төр захиргааны байгууллагад олон жил ажилласан ахмадуудаас үнэтэй сургамж зөвлөгөө сонсох, зарим асуудлыг хөрсөнд буулган ажиллахаа аймаг орон нутгийн удирлагууд илэрхийллээ.
Өдөр бүр уулзаж  санал солилцох боложмгүй, жилдээ нэг тохиох эрхийнх нь өдрөөр ийнхүү хүлээн авч тулгамдсан асуудал хийгээд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж түүндээ үнэтэй зөвлөгөөг авдаг ажээ.Уулзалтын төгсгөлд аймгийн засаг дарга С.Насанбат хэлэхдээ цаашид ахмад настнуудынхаа амьдралын баталгааг дээшлүүлэх тууштай, алсын хараатай ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхийг зорин ажиллахаа илэрхийлээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ