Олон нийтийн газар гивлүүрээр нүүрээ бүрэн халхлахыг хориглосон Австрийн хориг хэрэгжиж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-10-02 12:55:45
ВЕНА. /Би-Би-Си/. Олон нийтийн газар нүүрээ гивлүүрээр бүрэн халхалдаг лалын шашны ёсыг хориглосон шийдвэр Австри улсад хэрэгжиж эхэллээ. 

Хүний нүүр царай духнаас эхлээд эрүү хүртэл харагдаж байх ёстой гэсэн хууль бол Австрийн үнэт зүйлсийг хамгаалсан хууль юм гэж тус улсын засгийн газар мэдэгдсэн байна. Энэхүү хуулийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь энэ сарын сүүлээр болох бүх нийтийн сонгуульд хэт барууны үзэлт “Эрх чөлөө” намд ашигтай байх магадлалтай ажээ. 

Австри улсад үндэстний цөөнхийг бүрдүүлдэг лалын шашинт эмэгтэйчүүд л нүүрээ бүрэн халхалсан гивлүүр зүүдэг болохоор лалын шашинтнууд энэ хуулийг эсэргүүцэж байгаа ажээ. Энэ хуулиар лалын шашны гивлүүр, эмчилгээний зорилгоор ашигладаг нүүрний маск, алиалагч маягаар нүүрээ бүтэн будах зэргийг хориглож буй юм. 

Франц, Бельги улсууд 2011 онд гивлүүр зүүхийг хориглосон бөгөөд Германы засгийн газар мөн адил арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа юм. Нүүрээ бүрэн халхалсан гивлүүр өмсөх нь Германы “хаана ч хууль ёсны” байгаа боловч Герман улсад хориглох хэрэгтэй гэж тус улсын канцлер Ангела Меркель мэдэгджээ. 
Х.Сарнай 


 


Холбоотой мэдээ