Үзэсгэлэн худалдааны үеэр цагаан идээ хамгийн их эрэлттэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, Засаг даргын тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Хөвсгөл түншлэл-2017” үзэсгэлэн худалдаа 15 дахь жилдээ аймгийн Бөхийн өргөөнд эхэллээ. Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа бөгөөд сүү цагаан идээ хамгийн эрэлттэй борлуулагдаж байна гэдгийг оролцогчид хэлж байлаа. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдрийн өмнө болж байгаагаараа онцлог төдийгүй иргэд өөрсдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнээр үйлдвэрлэгчдээс шууд худалдан авч байгаа ажээ.
Б.Гантуяа