Гар аргаар алт олборлогчдод аюулгүй ажиллагааны зааварчилга өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Тариалан сумын нутаг Бор хавцал хэмээх газар гар аргаар алт олборлож байгаа иргэд, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хуулийн дагуу ажиллах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэгт, ХОХБТХ-ийн Уул уурхай хариуцсан ахлах мэргэжилтэн З.Ганболд, МХГ-ын Улсын байцаагч Б.Сэнгэжав, ЭМНДХ-ийн мэргэжилтэн О.Батхүү, Увс аймгийн Байгаль орчны иргэний зөвлөлийн дарга Т.Цэцэгмаа, ЗДТГ-ын ХМА-ны дарга П.Баттогтох, ОБГ-ын байцаагч, хошууч Д.Пүрэвжав, БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Батзул нар ажиллаж хариуцсан чиглэл чиглэлээрээ мэдээлэл хийжээ. Энэ үеэр бичил уурхайн холбогдолтой хууль тогтоомж, хоршоо нөхөрлөлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гарын авлагыг тарааж, улмаар ТББ-ын дор нөхөрлөл, хоршоо байгуулж ажиллахын ач тус, ингэснээр ажиллах орчин нөхцөл сайжирч, аюулгүй ажиллагаагаа сайтар хангаж, нийгмийн даатгалд хамрагдах зэрэг тавуу талуудтайг ойлгуулж, хамгаалалтын хэрэгслийг хэрхэн ашиглах, олс болон агааржуулалтын хоолойг хэрхэн шалгах, малтсан нүхээ нөхөн сэргээхэд юуг анхаарах, нөхөн сэргээсэн талбайн байдалтай танилцаж, гар аргаар нөхөн сэргээлт хийх арга аргачлалыг зааж, зөвлөмж өгсөн байна.
Бор хавцалд гар аргаар алт олборлож байгаа 300-800 хүн байнгын болон түр хугацаагаар ажилладаг гэсэн мэдээлэл байгаа ба аюулгүй байдлаа хангаагүйн улмаас нүх рүү унаж бэртэх, амь насаа ч алдах тохиолдол гардаг аж. Мөн архидан согтуурах зэрэг зөрчил дутагдал гарсаар байгаа нь нөхөрлөл, хоршоодын зохион байгуулалтанд орж албажиж ажиллах зайлшгүй шаардлага үүсээд байгааг илтгэж байна. Төрийн болон төрийн бус байгууллагаас бичил уурхайчид, хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаатай удаа дараа танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсээр байгаагийн үр дүнд гарч буй зөрчил дутагдал мэдэгдэхүйц багасч байгаа аж.

Б.Батхүү