Судлаачдын түүхийн сан хөмрөг цуврал бүтээлээр баяжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-05 12:37:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаачдын  судалгааны ажил болон түүхийн сан хөмрөгийг арвижуулахаар Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун “Манж Чин гүрний үеийн түүх” 16 боть, “Хятадын ойрхи үеийн түүх” нэг боть хятад хэлээрх түүхийн цувралыг  хандивлав.

Эдгээр цуврал боть нь Монгол, Хятад, Тайванийн түүх соёлтой холбоотой чухал түүхийн цуврал, түүхэн он жилүүдийн эмхэтгэл болж эрдэмтэн судлаачдын судалгааны чухал материаллаг бааз болох юм.
Тайваниас хандивлаж буй “Манж Чин гүрний үеийн түүх” цувралыг бүтээхэд  Тайванийн Үндэсний түүхийн музей болон Үндэсний Хааны ордон музейн судлаачид хамтран ажиллажээ. Тус номын эх бүтээлд нэмэлтээр цэг, таслал оруулж уншигчдад уншихад хялбаршуулсан, анхны хувилбарт шаардлагатай хэсэгт нэмэлт тайлбар оруулан үндсэн хувилбарыг хэвээр хадгалан үлдээснээрээ онцлогтой.

Тайванийн төв судалгааны хүрээлэнгийн академич Жан Юн Фа-гийн “Хятадын ойрхи үеийн түүх” шинэчилсэн хувилбар нь Дундад иргэн улсын түүхийн хөтөч болох бөгөөд залуу судлаачдад Дундад иргэн улсын түүх судлалын нугачаа, хоёр эргийн харилцааны  мэдээллийг хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Тайванийн төлөөлөгчийн газар “Хятадын 24 албан түүх”, “Шинэ Юань улсын түүх” зэрэг түүхийн сонгодог ботиудыг тус хүрээлэнд бэлэглэсэн юм.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ