Төвийн бүсийн багш нарын тэмцээнийг Дархан-Уулын тамирчид хошуучлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 10:45:30

Хоёр жилийн өмнө Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехникийн  багш нарын бүсийн тэмцээнээс нэгдүгээр байр  эзэлж, шилжин явах цом гардсан Төв аймаг 2015 онд 3-р байрт шалгарав.

Харин эхний байранд Дархан-Уул аймгийн “Дархан-Өргөө”, “Уул уурхай-Эрчим хүчний политехникийн коллеж орж, Төв аймгийн Баянчандмань, Зуунмодны тамирчид удаах байрт шалгарчээ. Энэ сарын 06-07-нд Зуунмод хотноо сагс, волейбол, шатрын төрөлд болсон Төвийн бүсийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежын багш нарын спортын их наадамд Төв, Сэлэнгэ, Дарханы есөн сургуулийн 200 орчим тамирчин оролцож, ур чадвар сорьсон юм. Хамтын ажиллагааг, бэхжүүлэх, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой  уг тэмцээнийг 2017 онд Дархан-Уул аймаг  хариуцаж, зохион байгуулахаар болжээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ