Хөндлөнгийн хяналтын байгууллага үүссэн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 12:53:10

Хөндлөнгийн, хараат бус төрийн хяналтын байгуулага үүсч хөгжсөний 20 жилийн ойг 11 дүгээр сарын 06-нд тэмдэглэн өнгөрүүлэв.

Энэ үеэр “Хөндлөнгийн, хараат бус төрийн хяналтын байгуулага орон нутагт бэхжсэн нь”,Төрийн аудитын тухай ойлголт,хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, уг салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан аудитор Д.Пүрэвсүрэнд “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”, аудитор О.Сосор,Ж.Бямбацогт нарт “Санхүү банкны тэргүүний ажилтан”, шинжээч Ч.Бат-Эрдэнэд “Төрийн хяналтын тэргүүний ажилтан”,О.Амаржаргалд,  аймгийн “Хүндэт тэмдэг”, шинжээч Ч.Загдсүрэнд “Үндэсний аудитын газрын хүндэт жуух бичиг” гардууллаа. 1995 онд гурван орон тоотой “Хянан шалгах хороо” нэрийн дор үйл ажиллагаа эрхэлж, 2003 онд аудитын алба болон өргөжсөн Төв аймгийн аудитын газар санхүү, гүйцэтгэл,нийцлийн гэсэн чиг үүргийн хүрээнд 14 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа эрхэлж байна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ