Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг молекул биологийн лабораторитой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори нь элэгний В, С вирусын идэвхжлийг тоолох, С вирусын генотип буюу омог тодорхойлох, 13 төрийн үүсгэгч нян вирус илрүүлэх молекул биологийн лабораторитой боллоо. Энэ нь Монгол Улсын 21 аймагт анхдагч лаборатори гэдгээрээ онцлог юм. Зөвхөн Улаанбаатар хотод энэ төрлийн итгэмжлэгдсэн 22 лаборатори байдаг байна.
Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлуудын нэг бол энэхүү элэгний В, С вирусын лабораторийг байгуулах явдал байсан юм. Улмаар лабораторийг орон нутаг болон Цайрт минераль ХХК-ийн санхүүжилтээр, нийт 300 сая төгрөгийн өртөгөөр байгуулжээ. Дэвшилтэт технологи, ОУ-ын стандартын шаардлага хангасан молекул биологийн лаборатори нь хөдөө орон нутагт анх удаа, Сүхбаатар аймагт байгуулагдсан нь ард иргэдийн эрүүл мэндэд оруулж буй маш том хөрөнгө оруулалт гэдгийг албаныхан онцолж байна.
Маш олон төрлийн нарийн шинжилгээг авах тус лабораторид ажиллах мэргэжлийн эмчийг хоёр шатлалаар сургаж бэлдсэний дээр лабораторийн тоног төхөөрөмжийг угсарч дуусаад байгаа тул тун удахгүй иргэддээ үйлчилж эхлэх юм байна.

Т. Одончимэг