Хөвсгөл нуурын эрэг орчмын хамгаалалтын бүсийг эргэж харах шаардлагатай гэж үзэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын дотоод орчны бүсийн асуудлыг авч хэлэлцээд дотоод бүсчлэлийн өнөөгийн байдал бодит байдалтай нийцэхгүй байгаа тул нуурын эрэг орчмын хамгаалалтын бүсийг эргэж харах хэрэгтэй байгааг мэргэжлийн болон албаны хүмүүс хэлж байна.
Ялангуяа Хөвсгөл нуурт байдаг арлуудыг хамгаалалтын бүсэд байгаа эсэхийг хянаж аялал жуулчлалын бүсэд тодорхой хэмжээний дэглэмийг сайжруулах шаардлагатай байгаа талаар Мөрөн суманд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр хөндөж ярилцаад энэ тухай санал санаачлага бүхий зөвлөмжийг БОАЖЯ-нд хүргүүлэхээр болжээ.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт зохистой аялал ёс зүйн дүрэм, оролцогч талуудын үйл ажиллагааны дүрэм, нуурын усны чанарын хөтөлбөр, дотоод бүсчлэлийн асуудлаарх дээрх хэлэлцүүлгийг "Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх" нэгдсэн төслөөс зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт төслийн баг, төсөл хэрэгжиж байгаа 6 сумын төлөөлөл, БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх болон албаны төлөөлөл оролцлоо.
Б.Гантуяа