Гэр бүлийн хүчирхийллийн тоо буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-10 16:08:44
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл 144 бүртгэгджээ. Тухайлбал, үүний 11 нь гэмт хэргийн шинжтэй, 133 нь захиргааны зөрчлийн шинжтэй байгаа аж.

Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулвал 33 хувиар буурсан гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 87 иргэнийг баривчлан саатуулж, тэдгээрийг эрүүл зан үйл төлөвшүүлэх албадан сургалтад хамруулжээ.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ