Хөвсгөлд 1500 гаруй сэтгэцийн өвчтэй хүмүүс бий гэсэн судалгаа гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-10 17:17:49
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас сэтгэцийн өвчтэй иргэдийн ар гэр бүлд тэдгээртэй хэрхэн харьцаж сэтгэл зүйг нь эмчлэх, хэрхэн асарч хамгаалах талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. 
Хөвсгөл аймгийн хэмжээнд 1500 гаруй сэтгэц эмгэгийн өвчтэй хүмүүс бий гэсэн судалгааг гаргажээ. Гэхдээ албан ёсны бүртгэлгүй иргэд байгаа учраас энэ тоо цаашид нэмэгдэх гэнэ. 
Түүнчлэн аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 763 хүн нас барсны дотор 25 хувь нь сэтгэцийн өөрчлөлтийн улмаас амиа хорлосон байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал, мөнгө санхүүгийн хомсдол стресст их өртөх шалтгаан болж байгаа бөгөөд стрессээ зөв тайлж чадахгүйн улмаас амь насаараа хохирох тохиолдол нэмэгдэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганжаргал хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ