Өглөөний уулзалтанд 50 гаруй бизнес эрхлэгч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ / Хөвсгөл аймгийн ХАҮТ, МҮХАҮТ-тай хамтран Entrepreneur challenges арга хэмжээний хүрээнд өглөөний уулзалт зохион байгуулж, 50 гаруй бизнес эрхлэгч оролцлоо. Тус арга хэмжээ нь орон нутгийн бизнес эрхлэгчдийг мэдээлэл арга зүйгээр хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид авах арга хэмжээг төлөвлөхөд туслах зорилготой гэнэ.
Энэхүү арга хэмжээнд МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа тэргүүтэй ажлын хэсэг хүрэлцэн ирж сургалт мэдээллийг өгч байна. Анх удаа өглөөний 7 цаг 30 минутаас зохион байгуулагдсан Өглөөний уулзалтанд ирсэн бизнес эрхлэгчид өглөөний уулзалтыг зохион байгуулж мэдээллээ тогтмол солилцож байх санал гаргасан байна. Мөн Entrepreneur challenges арга хэмжээний хүрээнд нэрийн хуудас солилцох арга хэмжээ, залууст зориулсан тусгай сургалт зэрэг олон шинэлэг хөтөлбөр багтсан байна. Энэхүү арга хэмжээг МҮХАҮТ 2016 онд 14 удаа амжилттай зохион байгуулж 1100 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулсан бол Хөвсгөл нутагт анх удаа зохион байгуулж байгаа ажээ.

Б.Гантуяа