Багийн дотуур байрны сурагчдад хонины ноосон гудас, хөнжил бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Ноос ирээдүй” ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Тарагт сумын Туяа багийн сурагчдыг хөнжил, гудсаар хангалаа.
Тухайлбал тус багийн бага сургуулийн дотуур байрны тохижилтонд зориулан 2,4 сая төгрөгийн үнэ бүхий хонины ноосон 40 хөнжил, 40 гудсыг сурагчдад бэлэглэсэн юм. Эднийх есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн нээлтээр тус сургуулийн сурагчдад 3 сая орчим төгрөгийн үнэ бүхий дүрэмт хувцас олгож байжээ.
“Ноос ирээдүй” ХХК нь Тарагт сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус суманд арьс, нэхий боловсруулах үйлдвэрийг барьж байгаа аж. Мөн сумын малчдаас ноосыг нь өндөр үнээр худалдан авах, багийн төвүүдийг ширээ, сандлаар хангах зэрэг тусламж, дэмжлэгийн олон ажлыг хийгээд байна.
"Ноос ирээдүй” ХХК-ийн салбар үйлдвэр нь Өвөрхангай аймагт ноос угаах, самнах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж, 160 гаруй хүнийг ажлын байраар ханган орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна.

Б.Батчимэг