500 сая төгрөгийн хүнсний талон олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-12 22:51:23
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд он гарсаар 514 өрх хүнсний талонд хамрагдав. Үүнээс 1573 том хүн, 1560 хүүхэд байгаа бөгөөд ойролцоогоор 500 сая гаруй төгрөгийн хүнсний талон олгожээ.

Аймгийн хэмжээнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хүнсний талонд хамрагддаг 514 өрх байдаг. Сард нэг том хүнд 13000 мянга, хүүхдэд 6000 төгрөгний хүнсний талон олгодог байна. Түүнчлэн тэдгээр өрхийг хөдөлмөрлөх боломж нөхцөлөөр хангахын тулд тогтмол сургалтад хамруулдаг гэж аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн дарга Н.Даваадорж онцолсон юм.


 
Т.Төмөр
Холбоотой мэдээ