Иргэд гамшгаас урьдчилан сэргийлэхэд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-13 11:09:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг Олон улсын Гамшгийн эрсдлийг бууруулах өдөр болгох шийдвэр гаргаж, улс орнууд өргөн тэмдэглэдэг. Манай улс ч энэ өдөрт нэгдэж тэмдэглэдэг уламжлалтай болсон бөгөөд энэ жил орон нутагт бүтээлч ажил өрнүүлж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энэ жил “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүлээд байгаа бөгөөд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх зорилготой юм.
Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан ОБЕГ-аас Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт хийж байна. Гэхдээ сургалт дадлагуудыг ганцхан өдрөөр бус жилийн туршид зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ