Өнөөдөр цэргийн алба хаах хууль батлагдсан түүхэн өдөр болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.1925 оны 10 дугаар сарын 16-нд БНМАУ-ын ард иргэд бүх нийтээр цэргийн алба хаах тухай хууль батлагдсан түүхэн өдөр юм. Энэ үеэс 1945 оны дайныг дуустал энэхүү хуулийг мөрдөж байжээ.
Харин шинэ нийгэм социалист бүтээн байгуулалтын үед 18 насны эрчүүдийг цэрэгт татаж гурван жилийн хугацаат алба хаалган эх орны барилга, атар эзэмших зэрэг бүтээн байгуулалтын ажилд оролцуулан цэрэг эх оронч хүмүүжлийг олгож эхэлсэн байна. 1990 оны шинэ Үндсэн хуулиар нийгмийн тогтолцоог өөрчлөхийн хамт цэрэг, батлан хамгаалах салбар ч үндсэндээ өөрчлөгдөн олон шинэчлэлт хийж, батлан хамгаалахын салбарт хуулийн өөрчлөлт олныг хийжээ. Дэлхийн цэргийн эгнээнд ч монгол цэргүүд нэгдэж НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд сүүлийн үед тасралтгүй оролцож байна. Энэ бүхнээс үүдэн УИХ-аас батлан хамгаалах стратегийн шинэчлэл бүхий хуулиудыг ч батлан мөрдөж байгаа юм. Эдгээр хуулийн дагуу цэргийн алба хаах журам шинэчлэгдэж, хугацаат болон гэрээт цэргийн алба хаах болсон. Цэргийн хугацаат албыг хоёр жил болгож, хавар, намрын улиралд цэрэг татлага, цэргээс халах ажиллагааг зохион байгуулдаг боллоо. Намрын цэрэг татлага эхэлж байхад бас халагдах ажиллагаа ч удахгүй болох гэж байна.

Ж.Батсайхан