Малын халдварт өвчнөөс сэргийлэх ажил 98,0 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 22:11:08

Ховд аймаг энэ онд аймгийн хэмжээнд 184,7 мянган толгой бод мал,1,8 сая бог мал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, өнөөдрийн байдлаар 98,0 хувийн гүйцэтгэлтэй байна.

Малын паразит өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалтад 1,4 сая мал хамруулахаас 87,2 хувьтай хийгдээд байна.

Өнгөрсөн зуны 6-8 дугаар саруудад бэлчээрийн хортон шавьжтай тэмцэж 30,0 мянган га –д царцааны устгал хийж, 60 гаруй хүн түр ажлын байраар хангагджээ.

Малчдын өвлийн хувийн бэлтгэл хангах талаар бүх сум багт чиглэл өгч хоол хүнс,дулаан хувцас, түлээ нүүрс, шатах тослох материалыг  хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлүүлж байна.

Энэ онд нийт 4468 малчин, мал бүхий өрхийн 9238 тн тэмээ болон хонины ноосны урамшуулалд  972,3 сая төгрөгийн урамшуулал олгуулахаар  материал бүрдүүлж, ХХААЯ-ны Мал хамгаалах санд хүргүүлжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ