“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт Тэс сум хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:11:25

“Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт Увс аймгийн Тэс сум хамрагдаж, таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэнийг энэ сарын эхээр улсын комисс ашиглалтад хүлээж авлаа.

Тэс сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах, гадна дулаан болон цэвэр усны 2,6 км, гадна ариутгах татуургын 2,3 км шугам тавих, 1,4 мвт-ын хоёр хос зуух суурилуулах, 50 м куб усан сан барих, 8 барилгад шинээр дулааны узель, тогооны барилгын засварын хийх, хоногт 100 м кубын био цэвэрлэх байгууламж барих, хоёр насосны станц угсрах, гүний худаг болон гражийн барилга угсралтын ажил гүйцэтгэх, сургууль, дотуур байрнуудын цэвэр бохир усны шугам татаж, ариун цэврийн өрөөнүүдийг засварлах, сумын төвийн гудамжны 2,5 км-ын гэрэлтүүлэг, явган хүний зам тавих, Нутгийн удирдлагын ордны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэх мэт 9 төрлийн багц ажилд нийтдээ 4,8 сая төгрөг зарцуулсан байна.

Нутгийн удирдлагын ордны барилга угсралтын ажлыг “Цагаан хөшөө трейд” компани, харин шугам сүлжээ татах, усан сан, цэвэрлэх байгууламж барих, гудамжны гэрэлтүүлэг, явган хүний зам тавих зэрэг бусад ажлыг “Сантех Увс” компани хариуцан гүйцэтгэсэн байна. Үүнээс гадна Тэс суманд шинээр Соёлын төв баригдсанаас гадна Тэсийн гол дээр төмөр бетонон гүүр баригдсаныг улсын комисс ашиглалтанд хүлээж авчээ.

Өнгөрсөн 20 гаруй жилийн турш ардчилсан үзэл санааг тууштай дэмжиж ирсэн Тэс сумынхан сүүлийн гурван жилд ийнхүү өнгөө засч сумын төв нь хот суурин газраас дутахааргүй сайхан болоод байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ