Аймгийн засаг дарга сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 23:19:54

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен нийт сум, суурин газруудад ажиллаж эхэллээ.

Засаг дарга энэ айлчлалаараа 2012-2016 онд хийж хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн ажлынхаа мөрийн хөтөлбөрийн биелэлтийн явцыг иргэдэд танилцуулан санал солилцож байна. Мөн өвлийн бэлтгэл, өвөлжилтийн байдалтай танилцана.

Аймгийн хэмжээнд өвлийн бэлтгэл ер гаруй хувийн үзүүлэлттэй. Харин төрөх тасгийн байрны засварын ажил өдий болтол дуусч амжаагүй байгаад аймгийн удирдлага онц анхаарал тавьж ажлыг шуурхайлан гүйцэтгэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Засаг дарга энэ сарын 18 дуустал Улаанхус, Цэнгэл, Сагсай, Баяннуур, Алтанцөгц, Бугат сумдын төв, зарим багуудад ажиллана гэнэ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ