Хар салхинд өртөн хохирсон бүс нутгуудад тусламж үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Калифорни болон бусад муж улсад болсон хээрийн түймэр, түүнчлэн “Ирма”, “Харви”, “Мария” зэрэг хар салхины улмаас хохирсон иргэдэд тусламж үзүүлэхэд зориулан 36,5 тэрбум долларын санхүүжилт олгох тухай хуулийн төслийг сайшаан дэмжсэний дараа АНУ-ын Сенат түүнийг мөн батлахыг дэмжсэн нь санал хураалтын дүнгээс харагдаж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Тухайлбал, Холбооны улсын Онцгой байдлын газарт 18,7 тэрбум ам.доллар, үерийн гамшигт хохирогсдын даатгалын төлбөрийг санхүүжүүлэхэд 16 сая ам.доллар, гал түймэртэй тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд 577 сая ам.доллар, “Мария” хар салхины улмаас ихээхэн хохирол амссан Пуэрто-Рикод хүнсний тусламж үзүүлэхэд 1,27 тэрбум долларыг тус тус зарцуулах аж.

Э. Аянзаяа