Орон нутгийн өмчтэй холбоотой санал сонсож, зөвлөгөө өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-25 13:55:58
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар энэ сарын 23-27-ны өдрүүдэд “Иргэдээ сонсох аян” өрнүүлж байна.
Тус аяны хүрээнд ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ажээ. Мөн Орон нутгийн өмч хөрөнгөтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө өгөх, Худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн аж ахуй нэгж компаниудад мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна. Түүнчлэн 10 сарын 31-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулахаар болжээ. Энэ өдөрлөгөөр Дөрвөлжин, Идэр, Отгон, Цагаанхайрхан, Улиастай сумдуудад байрлалтай 12 барилга байгууламж, Нөмрөг, Алдархаан, Сантмаргаз, Цэцэн-Уул сумдад явж байсан дөрвөн УАЗ-31512 маркийн автомашинуудыг дуудлага худалдаагаар зарах юм байна.
Өнөөдрийн байдлаар "Иргэдээ сонсох аян"-ы хүрээнд утсаар 45 иргэн санал хэлж, асуулт асуужээ.
Б.Мягмарсүрэн
 
Холбоотой мэдээ