Америкийн соёл мэдээллийн төвөөс нас харгалзалгүй сургалт явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төв нь тогтмол үйл ажиллагаа явуулж, аймгийн хүүхэд залуучууд, иргэдэд хэлний боловсрол эзэмшүүлэх, танин мэдэх, чиглэлээр олон талт арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, Цогцолбор нэгдүгээр сургуулийн англи хэлний багш Д.Солонгоог урьж сурагчдад “Англи хэл-мөрөөдөлдөө хүрэх гүүр” сэдэвт сургалт явуулжээ.
Тэрчлэн “Онош” эмнэлгийн ажилчдад Цогцолбор нэгдүгээр сургуулийн англи хэлний багш Б.Батцэцэгээр даваа гараг бүрт хичээл заалгаж байна. Мөн нэгдүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн болон ахлах гуравдугаар нэг, хоёрдугаар ангийн 160 гаруй сурагчид англи дуу заах ажлыг Америкийн соёл мэдээллийн төвөөс зохион байгуулж байна.

Б.Батхүү