Ангарагт бааз барих роботуудыг бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-11-13 14:26:18

ТОКИО. /Koydo/. Сар эсвэл Ангараг гарагт бааз барихад туслах, мөн уг баазуудад үйлчлэх роботуудыг Японы сансар судлалын ЖАКСА агентлаг бүтээхээр төлөвлөжээ.

Дэлхийгээс маш алслагдмал зайд ажиллах үед командын төвөөс холбогдох дохиог хүлээж авахад асар их хугацаа шаарддаг учраас сансрын орон зайг эзэмшихэд ийм бие даасан роботууд бүтээх нь маш чухал болохыг онцлон тэмдэглэж байна.

Эрдэмтдийн роботуудаар гүйцэтгүүлэхийг хүсч байгаа бас нэг багагүй чухал даалгавар бол Сар эсвэл Ангарагийн гадаргууд агуулагддаг төмөр, хөнгөн цагаан, эрдэс бодис зэрэг элементээр барилгын материал үйлдвэрлэх, мөн уг гарагуудад унданд хэрэглэх боломжтой ус гаргаж авах юм.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Японы сансрын агентлаг Канагава мужийн Сагамихара хотод туршилтын талбай байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь Сар эсвэл Улаан нүдэн гарагийн гадаргууг дуурайлгасан 400 хавтгай дөрвөлжин метр элсэн талбай байх юм. Роботуудыг бүтээхэд ЖАКСА-гийн мэргэжилтнүүд Японы хэд хэдэн компанитай, тухайлбал, жолоочгүй автомашин бүтээж байгаа автомашин үйлдвэрлэгчидтэй идэвхтэй хамтран ажиллах төлөвлөжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ