Багш, эмч нарт мөнгөн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-30 23:33:44
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн 3000 багш, эмч амьдрах орчноо сайжруулж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, мэргэжлээ дээшлүүлэх боломжийг “Нийгмийн дэмжлэгийн сан” олгож байна. 

Тодруулбал, эрүүл мэндийн үзлэг болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдвал 300 мянга, амьдрах орчноо сайжруулах, засвар үйлчилгээ хийх бол нэг сая хүртэлх төгрөгийн дэмжлэг авч болно. Үүнийг “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан “Нийгмийн дэмжлэгийн сан”-гаас буцалтгүй тусламжаар олгох юм. 
Уг ажилд зориулж энэ жил 30 сая төгрөг төсөвлөсөн байна. Гэхдээ дэмжлэгийг зөвхөн нэг л удаа хүртэх бөгөөд төрийн албанд сүүлийн гурван жил тогтвор суурьшилтай ажилласан байх гэсэн шаардлага тавьж байгаа ажээ. Багш, эмч нарын хүсэлт, өргөдлийг  “Нийгмийн дэмжлэгийн сан”-ын удирдах зөвлөлийн гишүүд улирал тутам хянан хэлэлцэх юм.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ