МАН-ын бүлэг хуралдаанаа маргааш болгож хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 17 цагаас хуралдахаар зар тараасан ч хуралдаанаа хойшлуулав.
Учир нь гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас маргааш 10 цагт хуралдахаар болсон байна. Бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд ирэх оны төсөвтэй холбогдуулж тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн.
Гэвч энэхүү завсарлагын цаад шалтгаан нь Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой. Өөрөөр хэлбэл Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон томилгоог эргэж харах нөхцөл байдал үүссэнийг бүлэг дахин нягтлахаар болоод буй.
Б.Туул