"Н-2" визтэй холбоотой асуудлыг Вашингтон хотноо хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-01 11:54:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д түр гэрээгээр ажиллах Н-2 визтэй холбоотой манай улсын зүгээс тавьсан шийдвэрийг Вашингтон хотноо хэлэлцэж байгаа аж.
Монгол Улсын иргэдийг тус визэнд хамруулах хүсэлтийг Засгийн газраас тавиад буй. Уг хүсэлтийг АНУ-ын ЭСЯ дэмжиж Төрийн департаментад хүргүүлжээ.
Манай улсын зүгээс тавьсан энэхүү хүсэлттэй холбоотой тодорхой шийдвэр хараахан гараагүй байгааг АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.
Б.Туул 
Холбоотой мэдээ