Нөөцөд 2500 боодол өвс татав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 15:39:14

Дорноговь аймгийн Мандах сум өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд сумынхаа өвс тэжээлийн нөөцөд 2500 боодол өвсийг хөрш Дундговь аймгийн Өндөршил сумаас татан төвлөрүүлжээ.

Мөн Эрсдлийн сандаа одоогийн байдлаар 12 сая төгрөг төвлөрүүлснээс гадна ОХУ-аас 10 тонн малын тэжээл авах захиалга өгч нийт 6 сая орчим төгрөгийн зарцуулахаар  шийдвэрлэсэн аж. Тус суманд энэ жил 117 мянган толгой мал өвөлжих урьдчилсан мэдээ буй бөгөөд их хэмжээгээр цас унахгүй байвал сумын малчид отор нүүдэл хийлгүйгээр нутагтаа өвөлжих боломж байна. Харин тус сумын нутагт Алтанширээ сумаас 4000 гаруй мал, Айраг сумаас  2000 гаруй мал отроор өвөлжихөөр нутагшжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ