Хоёр сум инженерийн хийцтэй худагтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-01 22:18:56
Увс /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын багцаас энэ жил Увс аймагт бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр найман суманд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргах хөрөнгө өгөхөөр тусгасан байна. Эдгээр худгийг Улаанбаатар хотын "Тэнхлэг-Ус" ХХК гаргаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр орон нутгийн “Ус-Эрдэнэ”, “Энержи-Импайр” компаниуд ажиллаж байна.
Одоогоор аймгийн Засаг даргын захирамжаар баталсан ажлын хэсэг Түргэн, Давст сумын нутагт гаргасан хоёр худгийг ашиглалтад хүлээж аваад байна. Үлдсэн сумдын худгийг энэ сардаа багтаан хийж дуусгах юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ