Ой, усны сан бүхий газарт зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-11-02 12:32:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД болон Нийслэлийн байгаль орчны газар (НБОГ), Нийслэлийн газрын алба (НГА)-ны дарга нарын хамтарсан удирдамжийн дагуу зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газарт зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлж эхэлжээ.

Энэхүү ажлыг НГА-ны орлогч дарга Д.Нямдаваагаар ахлуусан ажлын хэсэг дээрх анийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай бүсүүдэд хамаарах Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20-р хорооны ногоон бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн 26 зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад тогтоогдсон зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлжээ. НБОГ, НГА цаашдаа Ойн тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин ойн санд газар олголт хийсэн, гэрчилгээ бичигдсэн, ой, мод бут сөөгийг сүйтгэсэн, зөвшөөрөлгүй барьсан хашааны зөрчлүүдийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авах, зөрчлийг арилгуулах юм.
 
 
Холбоотой мэдээ