Умард Солонгос пуужингийн шинэчлэн сайжруулсан загварыг боловсруулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгос "Хвасон-14" хэмээх тив алгасагч баллистик пуужингийн шинэчлэн сайжруулсан загвар дээр ажиллаж байна. АНУ-ын засгийн газрын эх сурвалжаас иш татан телевизийн CNN сувгийн лхагва гарагт мэдээлснээр, АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадвартай, шинэчлэн сайжруулсан пуужингийн загварыг хагас жил хүрэхгүй хугацааны дараа хөөргөхөд бэлэн болох аж.
Шинэчилсэн загварыг боловсруулахдаа цөмийн цэнэгт хошууны түлш, хөөргөх төхөөрөмж, пуужинг чиглүүлэх, удирдах системийг сайжруулах юм. БНАСАУ-ын зүгээс гаргаж буй үйлдэл нь АНУ-д бодит аюул занал учруулж, цэргийн хүчээр хариу барих хувилбартаа цаг хугацааны залруулга оруулахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа тухай CNN суваг мэдээлэв.

Э. Аянзаяа