НҮБ-ын Хүн амын сангаас мэдээлэл хийв

ВИДЕО МЭДЭЭ
photo_user@montsame.mn
2017-11-02 14:37:52

Монгол Улсад ядуурал ихсэхийн хэрээр гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ өсч байгааг НҮБ-ы Хүн амын сангаас онцлов.

Тус байгууллагаас жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн хүн амын байдал 2017 тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр өнөөдөр энэхүү мэдээллийг дурдсан юм. Энэ жилийн тайланд дэлхийн эдийн засаг, хүн ам, үндэстнийг асар их хэмжээний тэгш бус байдал заналхийлж байгааг онцолсон байна. Хэвлэлийн бага хурлыг хийлгэсэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара нар “Монголд бараг гурван хүний нэг нь ядуу амьдарч байна” гээд Монголын нийт жирэмслэлтийн 14 хувь нь хүсээгүй буюу төлөвлөөгүй жирэмслэлт байгаад харамсаж буйгаа илэрхийлэв.

 
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд