Ихэнх нутгаар хүйтэрч буй тул зам даваа хаагдаж болзошгүйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-11-07 11:18:54
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хагаст, ялангуяа Дорнод, Сүхбаатарын зааг нутгаар их хэмжээний цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч буй тул зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын  8, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8,11-нд ихэнх нутгаар, 9-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ