“Аваргын гараа”-ны аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-11-08 20:23:45
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит "Аваргын гараа" жүдо бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд Спортын ордонд болж өнгөрлөө. Тэмцээнд 23 багийн 250 гаруй тамирчид өрсөлдөж эмэгтэй, эрэгтэй 24 жинд аваргуудаа тодруулсан юм. Тус тэмцээнд хөрш зэргэлдээ Ховд аймгийн баг тамирчид мөн оролцлоо.
Тэмцээний хөвгүүдийн ангилалд нэгдүгээр байрыг Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Цогцолбор хоёрдугаар сургуулийн баг тамирчид эзэлсэн бол Ю.Баттогтох дасгалжуулагчтай Улаангом политехник коллежийн “Улаан гуталт” дэвжээ, Т.Цэдэн-Очир дасгалжуулагчтай Тэс сумын “Тэсийн хүчтэнүүд” баг тус тус удаалсан юм.
Харин охидын ангилалд 1-р байрыг Н.Эрдэнэтогтох дасгалжуулагчтай Баруунтуруун сумын “Хөхийн хүчтэн” дэвжээ эзэлж, С.Гомбожав дасгалжуулагчтай “Увс-Эрдэм” ахлах сургуулийн баг тамирчид, С.Дугармаа дасгалжуулагчтай Зүүнговь сумын “Бор арслан” дэвжээ 2-3-р байрыг тус тус эзэллээ.
Тэмцээнийг аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулав.
Б.Батхүү
Холбоотой мэдээ