Хөдөлмөрийн үндэсний чуулганд танилцуулах зөвлөмжийн төсөл бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 21:01:28

11 сарын эхээр Төв аймгийн Зуунмодод болсон төвийн бүсийн аймгийн Хөдөлмөрийн чуулган үндсэн гурван агуулга бүхийн зөвлөмжийн төслийг боловсруулаад байна.

Нэн түрүүнд бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг тавьж, Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулагыг ул суурьтай боловсруулж, батлах, гадаад, дотоодоос ажиллах хүч бэлтгэх, гаргахыг хуульчилах, ажилгүйдлийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын тогтолцоог шинэчлэх зэргийг тусгасан бол хоёрдугаарт хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч, хөдөлмөрийн эрхлэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой төсөл хөтөлбөрийг  хянаж, зарцуулалтыг нийтэд мэдээлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөрөнгийг төсөвт суулгах зэрэг асуудлыг лавшируулж өгсөн байна.

Харин гуравдугаарт Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нийгмийн оролцоог идэвхжүүлэхийг голчлоод бичил, жижиг дунд бизнесийн онцлогт нийцүүлэн хамтын хэлэлцээр байгуулах, хувийн хэвшлийн цалин мөнгөний тогтолцоог сайжруулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэргийг нэмж тодотгосон аж. Аймгийн АОЭХ-ны тэргүүн Р.Алтанцэцэгийн хэлснээр уг төслийг эцэслэн боловруулаад 12 сард болох үндэсний чуулганд танилцуулна.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ