Томск муж Увс аймаг дахь Орос хэлний төвд дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан саяхан Томск мужийн Амбан захирагчид хандан Увс аймагт байгуулагдсан Орос хэлний төвд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасныг нааштайгаар хүлээн авч шийдвэрлэж буй талаар Томск мужийн захиргааны албан цахим хуудсанд мэдээлжээ.
Томск мужийн Амбан захирагч Сергей Жвачкин хэлэхдээ: “ОХУ, Монгол Улс болон Томск муж, Увс аймгийг олон жилийн найрамдалт харилцаа холбож байгаа. Бид Монгол ахан дүүстээ орос хэлний ном, материалаар дуртайяа тусална. Олон Монгол хүүхэд орос хэл судлах тусам манай их дээд сургуулиудад олон оюутан, сурагч хамрагдан суралцах боломжтой болж, манай хоёр ард түмний хоорондын хамтын ажиллагааны болон бизнесийн харилцаа холбоо илүү үр дүнд хүрч, ард түмний найрамдал нөхөрлөл улам бэхжинэ” гэжээ.
Томск мужаас Увс аймгийн Орос хэлний төвд 2000 гаруй ширхэг ном, сурах бичиг явуулахаар бэлтгэж байгаа төдийгүй Томск мужийн Улсын багшийн их сургуулиас өнгөрсөн зун Увс аймагт багш илгээж байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлсэн байна. Энэ нь орос хэл суралцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй Увс аймгийн иргэд, хүүхэд багачуудад оруулж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт юм.

Б.Батхүү