Увс аймагт гурван сая гаруй толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан байна. Энэ жил Увс аймагт гурван сая гаруй толгой мал өвөлжих тооцоо гарсан байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 200 тонн өвс, 40 тонн тэжээл бэлтгэх ёстойгоос 319 тонн өвс, 65 тонн тэжээл нөөцөлжээ. Сум бүр 50 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэхээс 72,2 хувь нь биелэлттэй байгаа аж. Малчид өөрсдөө 50 гаруй мянган тонн өвс тэжээл бэлтгэхээс 44 мянган тонныг бэлтгэж 89,3 хувийн биелэлттэй байна. Мөн энэ сарын 12-22-ны хооронд бог малд вакцинжуулалт хийгдэхээр төлөвлөсөн байна.

Б.Батхүү