Түлээ, түлшний жижиглэнгийн 11 цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-14 15:02:55
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын захирамжаар иргэдэд өвлийг өнтэй давах бэлтгэл ажлын хүрээнд түлээ, түлшний жижиглэн худалдааны 11 цэгийг ажилуулж эхэллээ. Тус цэгүүд ирэх оны тавдугаар сар хүртэл ажиллах бөгөөд 40 гаруй хүн түр ажлын байраар хангагдаж байна.
Эдийн засгийн хямралтай энэ үед түлээ, түлшээ бөөнөөр нь худалдан авах боломжгүй, өрхийн тогтмол орлогогүй иргэдэд зориулан тав дахь жилдээ жижиглэнгийн түр цэгийг байгуулсан бөгөөд иргэд өөрт хамгийн ойр цэгээс түлээ, нүүрс, шахмал түлшийг  худалдан авах боломж бүрдэж байгаа юм. "Жижиглэнгийн цэгт шуудай түлээ 6000, шуудай нүүрс 5000, шахмал түлш ширхэг нь 300 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Цаашид үнэ ханшийг тогтвортой барина" гэдгийг  Мөрөн сумын байгаль хамгаалагч Ч.Хөхрий хэлж байлаа.
 Б.Гантуяа 
Холбоотой мэдээ