Сүхбаатар аймагт 11 аймаг, хоёр дүүргийн 40-өөд мянган мал өвөлжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн зургаан сумын нутагт Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий, Говь-Алтай, Төв, Дорнод, Булган, Хөвсгөл зэрэг 11 аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийн 53 өрхийн 32,9 мянган мал отроор нутаглаж байна.
Харин аймгийн хэмжээнд 13 сумын 66 багийн 7283 малчин өрхийн 3,4 сая толгой мал өвөлжиж, хаваржих дүн гарчээ. Үүнээс сум орон нутагтаа 6000 орчим өрхийн 2,6 сая толгой мал, өөрийн аймгийн өөр сумын нутагт 1052 өрхийн 506,5 мянган толгой мал, хилийн хориотой зурваст 284 өрхийн 209,2 мянга, тусгай хамгаалалттай бүс нутагт 49 өрхийн 30,6 мянган мал өвөлжих аж. Харин өөр аймгийн нутаг буюу Дорнод аймгийн Матад, Хэнтий аймгийн Баянхутаг, Баян-Овоо, Галшар сумдын нутагт 59 өрхийн 40,2 мянган мал тус тус өвөлжинө хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Т.Одончимэг