Крым бол Оросын салшгүй хэсэг гэдгийг сануулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СИМФЕРОПОЛЬ. /РИА Новости/. Нийтлэлдээ оруулсан газрын зураг дээр Крымыг маргаантай нутаг дэвсгэр гэж тэмдэглэсэн америкийн “Нью-Йорк Таймс” сонины газарт Крымын эрх баригчид “засрах үйл явцаа үргэлжлүүлж”, Крымын хойгийн талаархи аливаа нийтлэлдээ түүнийг Оросын салшгүй хэсэг гэж тодотгож байхыг зөвлөжээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Нью-Йорк Таймс” сонин нь Крымын хойгийг "маргаантай нутаг дэвсгэр" хэмээн тэмдэглэж, Орос улстай адилхан өнгийн зурвасаар дүрсэлж, Крымын хойг болон Украины хилийг тасалдсан зураасаар тэмдэглэсэн байна. Украины гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Марьяна Беца-гийн мэдэгдсэнээр, тус улсын ГХЯ уг сонины газарт хандан нийтлэлийн алдаагаа засахыг шаардах бодолтой байгаа аж.
“Крым бол ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Оросын нутаг дэвсгэр. “Нью-Йорк Таймс” сонины газрын засрах шинжтэй энэхүү хандлага нь алсдаа уг сонин болон Өрнөдийн хэвлэлүүд нийтлэлдээ Крымыг ОХУ-ын салшгүй хэсэг хэмээн дурддаг болоход хүргэнэ гэж найдаж байна" гэж Крымын Засгийн газрын шадар сайд Дмитрий Полонский РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
Э. Аянзаяа