ЗЦА-ны даргаар хурандаа Д.Амарсайханыг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-16 11:18:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-ын ээлжит томилгоо үргэлжилж байна. Замын цагдаагийн албаны даргаар цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг томилов. Тэрбээр өмнө нь Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт хариуцсан дэд дарга, ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын даргаар ажиллаж байв. Энэ  томилгоогоор өмнөх дарга Б.Даваазулыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ