Б.Батзаяа болон солонгос захирлыг батлан даалтад гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-16 14:58:01

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрынхан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг болон төмөр зам барьж байсан Солонгосын компанийн менежерийг баривчилж, Зайсан дахь хорих газарт саатуулаад 10 гаруй хонож байгаа.

Харин өчигдөр шүүхийн шийдвэрээр  Б.Батзаяаг батлан даалтад гаргасан байна. Мөн түүнтэй хамт баривчилж саатуулсан  Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлийг бас  батлан даалтад гаргажээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ