Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон 6,4 литр цус өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон түүхт 75 жилийн ойн хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Цусаа бэлэглэж амьдралыг тэтгэе” урианд нэгдэн нийт 6,4 литр цусаа бэлэглэсэн байна.
Тус аймгийн Цусны салбар төв нь энэ онд Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил-5 төслийн хүрээнд 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 70 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгдэж стандартын орчинд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр найман нэр төрлийн цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж байна.
2016 онд 320 литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол энэ онд 400 гаран литр цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийн хэрэглээг бүрэн хангах гэнэ. Хөвсгөл аймагт 1235 донор бүртгэлтэй байдаг ба 423 нь хуучин 812 нь шинэ донор гэнэ. Харин 39 хүндэт донорын 19 донор байнгын цусаа өгдөг ажээ.

Б.Гантуяа