Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Тариалан суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-21 12:39:19
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал хяналт шалгалт, нууцын албаны дарга Т.Төгөлдөрөөр ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 18-21-ы өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр сүүлчийн сум болох Тариалан суманд ажиллаж байна.
Ажлын хэсэг тус аймгийн Хатгал, Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Мөрөн, Тариалан, Алаг-Эрдэнэ гэсэн долоон сум, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг 13 байгууллагад ажиллав. Энэ үеэр төрийн байгууллагуудын ил тод байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар танилцаж судалгаа авсан байна. Мөн иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийсэн бөгөөд ажлын хэсэг Улаанбаатарт очсоны дараа шалгалтын дүнг нэгтгэн  орон нутагт  зөвлөмж  хүргүүлэх ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ