900 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 17:29:17

Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилд 900 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ.

Мөн 400 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил хийгдэж байна. Тус барилгууд ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд 1300 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орж байгаа юм. Ийнхүү цэцэрлэгийн тоо нэмэгдсэнээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 80 гаруй хувьтай болж байна.

Мөн хугацаанд аймгийн хэмжээнд 1280 хүүхдийн сургууль ашиглалтад орсон бөгөөд 960 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил хийгдэж байна. Тус сургууль агшиглалтад орсноор нийт 2240 хүүхдийн сургууль нэмэгдэж байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ